2012-05-18 11:33:32
Ноовш... новш гэж... Хараал идмэр...
Бичлэгээ хэтэрхий бүдүүлгээр эхэлж байгааг минь өршөөгөөрэй.
Би урд шөнийн хачин түгшүүртэй, ойлгомжгүй, учир битүүлэг зүүднээсээ сүрхий таашаал авснаас ч тэр үү, эсвэл энэ өглөө тийм сайхан, дулаахан энергитэй байв уу... Юутай ч он гарснаас хойш мэдрээгүй тийм сайхан мэдрэмжээр бие болоод сэтгэлээ цэнэглэн орноосоо босч ирсэн юм. Тэгээд хамгийн сүүлд худалдаж авсан, хайртай зохиолчийнхоо номыг номын сангаасаа шүүрэн авч, орон дээрээ эргэн тухлаад уншиж эхэллээ...
Өмнө нь,,, тодруулбал одоогоос 4-16 жилийн тэртээ би номноос гайхалтай таашаал авдаг байлаа. Өрөөндөө, эсвэл хээр талд ганцаархнаа суугаад, орчиноос тасарсан мэт байдалд орж байгаад номоо уншиж эхэлдэгсэн. Тэгээд тэрхүү номондоо бүрэн орж, уусан шингэж, тэрхүү зохиолд гарах баатруудын хувь заяаны төлөө сэтгэлийнхээ гүнээс санаа зовнидог байв. Заримдаа тэдгээр баатруудын нэг нь би л юм шиг санагддагсан.
""ҮХЭЛ"-ЭЭС АВАХ ТААШААЛ УДААН ҮРГЭЛЖИЛСЭНГҮЙ..." цааш унших »



“Дуурь бүжгийн эрдмийн театрын дэргэдүүр гарахад сэтгэлд их дулаахан энерги мэдрэгддэг. Энэ ягаан байшингаар орох болгондоо тайзандаа гүн хүндэтгэл үзүүлж, сэтгэлээ дотроо залбирдаг. Энэ нь эргээд надад ямар нэгэн байдлаар сайн сайхан зүйлийг авчирдагт итгэдэг” хэмээн ярих энэ эрхмийг Хөгжим бүжгийн коллежийн захирал, Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Эрдэнэбат гэдгээр нь хүн бүхэн танина. 

Монгол хүний үнэт нандин зүйл, соёл иргэншил, удмын сангийн талаарх асуудал сүүлийн үед хүмүүсийн анхаарлыг багагүй татах болж, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч энэ сэдвийг хөндөн бичих болжээ. Энэ талаар Хүн судлалын үндэсний төвийн захирал, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Ж.Батсуурьтай ярилцлаа.

Италийн алдарт “Сүйт залуус” Дуурь бүжгийн эрдмийн театрт зочиллоо.
Монгол Улсын гавьяат жүжигчин, Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Г.Урнааг урлагт хайртай ард түмэн болон урлагийнхан “жижиг Урнаа” хэмээн өхөөрддөг. Олон жилийн турш урлагт үнэнчээр зүтгэж, эцэг, эхээс заяасан нэрнийхээ өмнө жүжигчин, гавьяат, театрын гэх мэтчилэн олон чимэг зүүх болсон тэрбээр “Жагаагийн Урнаа л гэж дуудуулах хамгаас дуртай” гэсэн.







