НАМАЙГ ЭНД ИРЭХЭД...

Намайг энд ирэхэд

Хорвоо цагаан өнгөтэй байсан

Харин намайг нүдээ нээхэд

Хорвоо саарал өнгөтэй болсон

Намайг уйлж мэндлэхэд

Орчлон нулимс гэдгийг мэддэггүй байсан

Харин намайг хөл тэнцэхэд

Нүдэнд нь нулимс мэлтэлзэж байсан

Намайг энд ирэхэд

Голын урсгал намуухан долгиолж байсан

Харин намайг гүйж эхлэхэд

Тунгалаг мөрний долгис давалгаалж байсан

Намайг энд ирэхэд

Юм бүхэн өөрийн өнгөтэй байсан

Харин надтай хамт

Огт өөр ертөнц мэндэлсэн

Намайг орчлонд ирэхэд

Гитарын эхний нот бичигдсэн

Тэр аязыг би өөрийнхөөрөө л зохионо

Намайг эхээс төрөхөд

Найргийн эхний мөр зохиогдсон

Тэр шүлгийг би өөрийнхөөрөө л бичнэ

Намайг угтсан ертөнц

Намайг үдэх хорвоо хоёроос бусдыг нь

Бүгдийг би өөрийнхөөрөө л зурна

Ц.Баттуяа 2006 .01.16

Энэ блог таалагдаж байвал дэмжээд доод зургийг 1 дарчихаарай.

Сэтгэгдэлүүд:

1. amanjinka | 2011-08-18 00:22:30
гоё мөрт бна

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.